Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий

  1. www.centro.mn нь “Спот Инновэйшн” ХХК-ийн албан ёсны вэб сайт бөгөөд үйлдвэрлэгч, борлуулагч болон хэрэглэгчдийг итгэлтэйгээр холбон худалдаа үйлчилгээг цахимаар хийх online marketplace буюу цахим платформ юм.      
  2. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь цахим платформд Нийлүүлэгчээс бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, Хэрэглэгч худалдан авахтай холбоотой үүсэж буй харилцааг зохицуулна.
  3. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Спот Инновэйшн” ХХК компаниар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн бүх төрлийн захиалга, тээвэрлэлтэнд хамааралтай болно.
  4. “centro.mn” сайт нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдсан “Спот Инновишн” ХХКомпанийн өмч юм.
  5. Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.
  6. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
    • “Цахим платформ” гэж Нийлүүлэгч албан ёсны, баталгаатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг бүрдүүлсэн цахим вэб хуудас https://centro.mn болон ухаалаг утсанд зориулсан Centro аппликейшнийг (цаашид “centro” гэх);
    • “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “Centro”-г хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;
    • “Нийлүүлэгч” гэж  Бараа бүтээгдэхүүн борлуулах болон үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй хуулийн этгээдийг;
    • “Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийг танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нууц үг, баталгаажилтын нэг удаагийн нууц үг, бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно. 
  7. Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, “Centro.mn” сайтад бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
  8. Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд “Centro”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй.
  9. Хэрэглэгч  үйлчилгээний нөхцөлтэй бүрэн уншиж танилцаагүй нь энэхүү баримт бичигт заасан үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд талуудын хооронд аливаа маргаантай асуудал гарсан тохиолдолд үйлчилгээний нөхцөлийн хүрээнд шийднэ.
  10. “Сentro” нь Нийлүүлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг Хэрэглэгчид хүргэж, танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн цахим платформоор дамжуулан Хэрэглэгчид олгоно.

Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал

  1. Centro нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавьж, халдашгүй байдлыг бүрэн хангаж ажиллана. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, нээлттэй болгох талаар Нууцлалын бодлого баримтаас уншиж танилцана уу. 
  2. Та centro.mn веб сайтад нэвтэрч, ашиглаж эхэлснээр энэхүү Нууцлалын бодлого, Үйлчилгээний нөхцөлийг тус тус дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.
  3. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.

Зохиогчийн эрх & Оюуны өмч

  1. Сentro цахим платформд багтсан текст, график, лого, товчлуурын дүрс, зураг, аудио клип, дижитал татан авалт, өгөгдлийн эмхэтгэл, програм хангамж зэрэг бүх бүтээлүүд нь “Спот Инновэйш” ХХК болон контент нийлүүлэгчдийн өмч бөгөөд Монгол улс ба Олон улсын зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно. “Спот Инновэйш” ХХК болон контен нийлүүлэгчдийн өмчлөгчий зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хуулиар хориглоно.
  2. Энэхүү вэбсайтын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
  3. “Спот Инновэйшн” ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
  4. Бид ямагт оюуны өмчийг дээдлэн ажиллана.

Барааны тэмдэгт

  1. Centro нь барааны тэмдэгтийг дээдэлдэг бөгөөд хуурам, дууриамал, A Copy, Master Copy гэх мэт нэршилтэй бараа бүтээгдэхүүнүүдийг цахим платформд байрлуулахыг ямагт хориглоно.
  2. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс албан ёсны, оригнал, authentic, чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгоно.
  3. Нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтад authentic буюу жинхэнэ оригнал, чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлагыг нэн тэргүүнд тавина.

Хэрэглэгчийн бүртгэл

  1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “Centro”-ийн Нэвтрэх/Бүртгүүлэх хэсгийг сонгон Хэрэглэгчийн бүртгэлээ үүсгэнэ. “Centro”-д цахим шуудангийн хаягаар бүртгүүлэхээс гадна өөрийн албан ёсны facebook,google, эсвэл apple id – ийн аль нэгийг ашиглан шууд бүртгүүлж, “Centro”-д нэвтрэх боломжтой.
  2. “Centro”-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.
  3. Хэрэглэгч нь “Centro”-д нэвтрэх цахим шуудан болон цахим гарын үсгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
  4. Хэрэглэгч “Centro”-н талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд contact@centro.mn хаягаар и-мэйл илгээх боломжтой.
  5. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
  6. “Centro”-н хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Спот Инновэйшн” ХХК хариуцна.

Худалдан авалт

  1. Захиалга хийх хугацаа:
    • Хэрэглэгч “Centro” цахим платформыг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
  2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
    • Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. “Centro”-д захиалга баталгаажсанаар Хэрэглэгч болон Нийлүүлэгч нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
    • Захиалгын төлбөр 2 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд Хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр үүсгэх боломжтой.
    • Хэрэглэгч 2 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга цуцлагдсан тохиолдолд “Спот Инновэйшн” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
  3. Мэдээлэл авах:
    • Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд (цайны цаг 13:00-14:00), амралтын өдрүүдэд 12:00-16:00 цагийн хооронд 8866-1035 дугаараар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
  4. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
    • “Centro” нь Хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн үеэс эхлэн захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
    • Захиалга хийх, төлбөрийг шилжүүлэх, бараа, бүтээгдэхүүн хүлээж авах бүрд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд “Centro”-ooc мэдэгдэл илгээнэ.
    • Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хотод 12-24 цагт хүргэнэ.
    • Хэрэглэгч бараа бүтээгдэхүүний захиалгын төлбөрийг цахим зээлийн үйлчилгээгээр төлөх нөхцөлд банк таны зээлийн хүсэлтийг баталсан цагаас хойш 24-72 цагийн дотор захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэнэ.
    • Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.
  5. Онцгой бараа:
    • Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.

НӨАТ-ын цахим баримт 

  1. Захиалгын и-баримт нь захиалга хүргэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор Хэрэглэгчийн бүртгэлтэй цахим хаягт болон Хэрэглэгчийн профайл хэсэгт илгээгдэнэ.

Төлбөр тооцоо

  1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн “Centro” нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч Байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
  2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний Бүртгэл” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  3. Захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.“
  4. Centro” нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
  5. “Centro” нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой. 
  6. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг Үйлчилгээний нөхцөлийн 7 дугаар зүйл зааснаас бусад тохиолдолд буцаах, солих боломжгүй.
  7. Хэрэглэгч цахим тасалбар болон купон худалдан авсан тохиолдолд буцаах боломжгүй.
  8. Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд “Centro” нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгоно.
  9. “Centro”-н бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.
  10. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг “Centro” хүлээн авах, барааг буцаах боломжгүй.
  11.  “Centro”-д барааны албан ёсны бренд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой.
  12. “Centro” нь 4.10-д заасан нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрэглэгчид захиалгаа баталгаажуулах 48 цагийн хугацааг олгож байгаа бөгөөд захиалгын төлбөр хийгдэж, захиалгаа баталгаажуулсны дараа Хэрэглэгч нь 4.6-д заасан нөхцөлөөс бусад тохиолдолд захиалгыг цуцлах боломжгүй. 
  13. Цахим зээлээр худалдан авалт хийсэн хэрэглэгч захиалгаа өөрийн хүсэлтээр цуцлах нөхцөлд зээлийг судалсан үйл ажиллагаанд зарцуулагдсан зээлийн үйлчилгээний шимтгэлийг буцаан шилжүүлэх боломжгүй.

Хүргэлт

  1. Хэрэглэгчийн захиалгыг Улаанбаатар хот дотор 1-р бүсэд 5500 төгрөг, 2-р бүсэд 11,000 төгрөг, 3-рбүсэд 16,500 төгрөгийн (НӨАТ орсон) төлбөртэйгөөр тус тус хүргэнэ.  Овор хэмжээ ихтэй, хүнд жинтэй бараа бүтээгдэхүүний хувьд тухайн бараа бүтээгдэхүүний хүргэлтийн мэдээлэлд заасан хүргэлтийн төлбөрийг авч хүргэлтийг хийнэ. 
  2. Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ:
    • 1-р бүс:
    • 2-р бүс:
    • 3-р бүс:
  3. Дээр заасан хязгаараас гадагш Хэрэглэгчийн хүсэлтээр хүргэлт хийх тохиолдолд тусгай үнийн тариф бодогдоно, орон нутгийн хүргэлтийг тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний нэмэлт хөлс болон үүсэх эрсдэлийг Хэрэглэгч хариуцна.
  4. Овор ихтэй бараа бүтээгдэхүүн бүхий захиалгын хүргэлтэд нэмэлт тооцоо нэмэгдэнэ.
  5. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг Хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
  6. Хэрэглэгч бичиг баримт шалгуулах шаардлагатай барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулан,  бараа бүтээгдэхүүнээ шалган хүлээн авна. Үүнд:
    • Архи, согтууруулах ундааны ангиллын бараа бүтээгдэхүүн
    • Электрон тамхины ангиллын бараа бүтээгдэхүүн
    • +18 ангиллын бараа бүтээгдэхүүн 
    • Цахим ззэлээр худалдан авсан захиалгын бараа бүтээгдэхүүн
  7. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба Хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.
  8. Хүргэгдсэн бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солиулахтай холбоотой харилцааг энэхүү үйлчилгээний нөхцөлийн 10 дугаар бүлэгт заасан “Бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солих журам”-ыг баримтлан шийдвэрлэнэ.
  9. Хэрэглэгч нь захиалгын мэдээлэл хүргэж буй сувгаар очих “Санал асуулга”-ыг бөглөн бараа бүтээгдэхүүнийг хүргэлттэй холбоотой үнэлгээ өгөх эрхтэй.

Буцаалт

  1. Хэрэглэгчийн хүлээн авах захиалгын бараа нь дараах төрөлд ангилагдана.Үүнд:
    • Акт үйлдэх шаардлагатай буюу цахилгаан бараа болон лацтай бараа бүтээгдэхүүн;
    • Бусад буюу энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, захиалсан өнгө, хэмжээ зөв эсэх, доголдол бий эсэхийг шалгаж хүргэлтийн ажилтны аппликэйшндэсвэл хүргэлтийн  хүлээн авах хуудсанд гарын үсэг зурж хүлээн авна.
  2. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч аппликэйшнд эсвэл хүргэлтийн  хүлээн авах хуудсанд гарын үсэг зурсан тохиолдолд дараах тохиолдлуудаас бусад шалтгаанаар буцаах болон солиулах боломжгүй.
  3. Дараах тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжтой. Үүнд:
    • Захиалсан бараа хүлээн авах үед гэмтэлтэй байсан.
    • Захиалсан барааны хэмжээ томдсон/багадсанаас шалтгаалан барааг солиулах хүсэлт гаргасан боловч сольж авах бараа дууссан; / Таны захиалсан барааны хэмжээ мөн боловч брэндийн болон загварын онцлогоос шалтгаалан танд томдох/жижигдэх нөхцөл байдал үүсэж болно. Энэ тохиолдолд барааг солиулах сонголт байх бөгөөд солих бараа байхгүй үед захиалгаа буцааж болно.
  4. Дараах тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг солих боломжтой. Үүнд:
    • Захиалсан барааг хүлээн авах үед загвар, хэмжээ, өнгө зөрсөн; /Өнгө, хэмжээ, загвараас солиулах боломжгүй нөхцөлд өөр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс сонгож зөрүүг нэмж төлөх, эсхүл буцаах эрхт
    • Захиалсан бараа гэмтэлтэй, зохих ёсоор бүрэн ажиллахгүй байсан.
  5. Нийлүүлэгч байгууллагын бараа бүтээгдэхүүний онцлог, хүргэлтийн нөхцөлөөс шалтгаалан гэмтэл, доголтойгоос бусад тохиолдол буцаах, солих дээрх журам үйлчлэхгүй. Иймд та бараа бүтээгдэхүүнээ захиалахдаа өөрийн биеийн хэмжээ, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн загвар, хэмжээгээ сайтар тооцож тухайн бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг бүрэн шалгасны үндсэн дээр захиалгаа хийх шаардлагатайг анхаарна уу.
  6. Хэрэглэгч худалдан авсан барааг буцаах тохиолдолд барааг хүлээн авсан цагаас хойш 24 цагийн дотор   8866-1035 утсаар эсвэл order@ centro.mn  цахим хаягаар захиалга өгснөөр  буцаах боломжтой. Буцаах барааг өөрийн биеэр буцаах эсвэл өөрийн байгаа газраас авхуулж болно.
  7. Барааг буцаах үед анхны хүргэлтийн төлбөрийг тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрөөс суутгаж авна. Хэрэв өөрийн байгаа газраасаа барааг авхуулах тохиолдолд анхны хүргэлтийн хөлс дээр нэмж буцаалтын хүргэлтийн хөлс /1-р бүсэд 5500 төгрөг, 2-р бүсэд 11,000 төгрөг, 3-р бүсэд 16,500 төгрөг/-ийг суутгах болно.
  8. Storepay, Lendpay, Simple, Toki зэрэг төлбөрийн хэрэгслээр худалдан авалт хийсэн хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг буцаах, солих нөхцөлд /бараа бүтээгдэхүүнийг өөрийн биеэр буцаах үед/ худалдан авалтын үнийн дүнгийн 1% болон тухайн бараа бүтээгдэхүүний анхны хүргэлтийн хөлсийг бүсчлэлээс хамааруулан /1-р бүсэд 5500 төгрөг, 2-р бүсэд 11,000 төгрөг, 3-р бүсэд 16,500 төгрөг/ “Сentro”-д төлсний үндсэн дээр  Storepay, Lendpay зэрэг хуваан төлөх үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс таны урьдчилан төлсөн төлбөрийг буцаан шилжүүлнэ. Хэрэв та өөрийн байгаа газраасаа барааг авхуулах тохиолдолд дээрх төлбөр дээр нэмж буцаалтын хүргэлтийн хөлс  /1-р бүсэд 5500 төгрөг, 2-рбүсэд 11,000 төгрөг, 3-р бүсэд 16,500 төгрөг/ -ийг нэмж төлнө.
  9. Бараа бүтээгдэхүүнийг буцаах/солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.
  10. Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн, бохирдсон тохиолдолд солих болон буцаах боломжгүй.
  11. Тасалбар болон +18 бараа, гоо сайхны бүтээгдэхүүн, дотуур хувцас, усны хувцас хэрэгсэл, задгай савлагаатай нярай хүүхдийн тоглоом, хэрэглэл, алт, монет, мөнгө, үнэт чулуу, сувд-зэрэг үнэт эдлэл, шаазан эдлэл, бүх төрлийн материалаар хийсэн ээмэг, архи согтууруулах ундаа, цахилгаан тамхи г.м бараанд солих/буцаах нөхцөл үйлчлэхгүй.
  12. Хэрэглэгч хуваан төлөлтийн хэрэгсэл (storepay, lendpay, simple, ard гэх мэт) ашиглан хийсэн захиалгаа буцаасан  нөхцөлд буцаалтын хүсэлтийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор шийдвэрлэнэ.

Санал хүсэлт

  1. Хэрэглэгч “Centro”-н үйл ажиллагаанд холбогдуулж санал хүсэлт, гомдол гаргах эрхтэй бөгөөд санал хүсэлт, гомдлыг цахим хэлбэрээр “Санал хүсэлт илгээх” форм бөглөж гаргана.
  2. Хэрэглэгч нэн тэргүүнд санал хүсэлт, гомдлоо дээр дурдсан хэлбэрээр буюу Centro.mn-тэй шууд холбогдон гаргах бөгөөд “Спот Инновэйшн” ХХК-ийн нэр хүнд болон үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж компанийн нэр хүндэд халдахуйц байдлаар олон нийтийн хэрэгслээр мэдээлэл түгээх зэргээр хориглосон аливаа үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй.
  3. Хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч формд үлдээсэн утасны дугаар, цахим хаягаар холбогдож хэр хугацаанд хэрхэн шийдэх тухай мэдэгдэнэ. “Centro” таны асуудлыг судлаад өгсөн хариу болон авсан арга хэмжээнд та сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд та Монгол Улсын шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.

Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл

  1. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор цахим шуудангаар дамжуулан мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.
  2. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.
  3. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно. Үүнд:
    • Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх ажиллагаа, хувьсгал;
    • Байгалийн бүх төрлийн гамшиг  /гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй хар салхи, шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг/ 
    • Төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж;
    • Тэсрэлт, дэлбэрэлт, машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгааны ноцтой гэмтэл; бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй талын аж ахуй нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт;
    • Программ хангамж, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, хакер халдлага зэрэг, үүнээс бусад талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.
  4. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талууд хууль болон энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй талууд үүнийг нотолсны дүнд харилцан бие биений өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.

Бусад

  1. “Спот Инновэйшн” ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр centro.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
  2. Xэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцлийг үндэслэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.